Аарын Дөрвөн Зэрэг

Satsuralla
Dec 16, 2023

--

Байгаа бүхнээ өгмөөр
Асгамаар
Байхгүй бүхнийг олмоор
Хаймаар
Нүд рүү нь ширтмээр
Төөрмөөр
Нууцыг нь мэдмээр
Уудалмаар
Гарыг нь тас атгаад
Гайгүй хэд цэцэрхмээр
Итгэлийг нь энгэртээ тэврээд
Инээхийг нь сонсмоор

Чамгүй ингэхэд би хэн байлаа
Чингэж өөрийгөө мартаад
Чамаар л овоглох сон.

Миний мөрөөсөл
Миний бодол
Миний зүрх
Миний гэх бүгд чинийх
Авч л ирсэн би
Өгөх гэж ийн түүс болно.

2023.12.17
12:57 AM

--

--