***

Satsuralla
Mar 19, 2024

--

Санаад л байх
Санасаар л байх

Огт уулзаж үзээгүй хэр нь санана
Өдөр бүрийг хамтдаа хэр нь санана.
Өдөр алгаслаа гэж санана
Орой боллоо гэж санана.
Уулзах цаг дууслаа гэж санана
Уулзах цаг дөхлөө гэж санана.

Таагүй бодол толгойд орж ирэх мэт
Ус агааргүй болох мэт
Таатай бодол толгойд орж ирэх мэт
Уусандаа согтох мэт

гээд бичээд байвал бичээд л байх болтой. Ямар их чамаар дутаж амьдарснаа ухаарч буй минь л энэ. Бичдэг. Бичиж өөрийгөө, өрөөлийг мэддэг. Бичиж аливааг бодитой бас хийсвэр болгодог. Одоо л өөрийгөө ухаарч чамайг ийн бодит болгоод сууж байна. Сайхан байна.

2023.03.19

--

--