Хянан тохиолдуулаагүй анхны бичвэр ака зүгээр л бодлын нэг урсгал

Satsuralla
Mar 26, 2023

--

Уянгын хэт халилтай үг ашиглаж бичих гэсэн миний өөртөө өгсөн дарамтыг яая дээ. Үнэндээ толгойн доторх дуу хоолойгоо буулгавал нэгхэн л өгүүлбэр болдог. Гэхдээ тэр нь арай л дэндүү юу гэмээр хүчтэй нэгхэн өгүүлбэр. Тэгээд өдөржин толгойноос салахгүй. Салгах гэж утасныхаа тэмдэглэл дээр бичнэ. Тэгсэн ч салж өгөхгүй заримдаа бүр ургана. Эсвэл бүр тохирох үгийн эрэлд гарчихдаг. Ингээд л миний нэг өдөр дуусчихдаг. Үгээр өлсөж амьдрах. Гоё. Өл дарах үгээ олох бүр ч гоё.

--

--