ШИ-ээс ХИ рүү буюу Шинэ Чаптер Шинэ Асуудал

Satsuralla
1 min readMay 7, 2023

--

ХИ-д үнэндээ ямар ч буруу байхгүй ажээ. МИ-д л харин өчнөөн асуудал бий ахуй.

Ганцаараа үедээ хэн нэгнийг үүдээр орж ирэхийг нүдээ ширгэтэл хүлээж, хоёулаа үедээ ХИ/ШИ-г хаалгыг нь хүчтэйхэн шиг саваад бүр мөсөн яваад өгөөсэй гэж хүснэ. МИ ер нь яг “солиотой” байх аа. Яг л түүний ээжийн үргэлж хэлдэг шиг.

Тэр бас их “фантазитай”, “их зантай юм шиг жүжиглэдэг”, “хэт эмзэг”, “хүнд оршдог”. Бусдын хүсдэг — их юм боддоггүй, өднөөс ч хөнгөхөн — хүн баймаар байвч мөнөөх гайхал болсон “Энэ удаад би чамайг яасан ч алдахгүй” гэх өгүүлбэр дахин гарч ирч түүнийг маш их айлгаад байхад яалтай билээ дээ. Энэ өгүүлбэрийг сонсоод амьсгалж чадахгүй болтлоо булиглах түүний зүрх, нүдийг нь бүрхэх нулимс горьдлого бий шүү гэдгийг сануулсан. Тэдний энэ түүх өгүүлэгдээд байх хэмжээнд хүрч чадаагүй ч МИ-д итгэлийг нь буцааж олж өгсөн ХИ-д талархаад барахгүй. Өөрсдөдөө буугаад өгчихсөн л болохоос аз жаргалтай төгсөх боломж бүрэн байсан гэж өгүүлэгч миний бие бодном.

RIP 2022.09–2022.12

--

--